Monday, October 31, 2011

бүсгүйн явдал

Мөнгөнөө бүсгүй ид насандаа яваа боловч баахан бүтэл муутай нэгэн билээ. Бүсгүй ганц бие болохоор хөөрхийг дээрэлхэх, элэг тохуу хийх улс мундахгүй. Өөрөө ч гэсэн ер нь энгэр султай бөгөөд Баавгайжавт хаягдснаас хойш өөрийг нь гэсэн болгонтой явалдахаас буцахгүй болсон нь хавийн залуучуудын сонирхолыг өөрийн эрхгүй татна.
Уул нь цагийн сайханд Мөнгөнөөгийнх хавь ойрын улсуудаа бужигнуулж явсан түүхтэй. Хөөрхий аав нь цагийн жамаар өнгөрснөөс хойш хэдэн хүүхэд нь сурсан мэдснээр бага, залхуугийн улмаас ядарч яваа ажээ. Эднийх уг нь өнөр байсан боловч эцгийгээ өнгөрснөөс хойш эд баялагаа булаалцалдан, муудалцаж тал тал тийшээ салсан гэдэг.
Хамгийн том Өнөрмаа эгч нь хуучин зарц нь байсан Жинтайн өнгө мөнгө, арга хүчэнд автаж, түүгээр барахгүй дүү Мөнгөнөөгөө удаахи дүү Зүүн Ханхартайгаа муудалцан орон гэрээсээ хөөгдснийг нь далимдуулж, Жинтайн өвөрт оруулж байсан удаатай. Гэвч хүчирхийлэл болон өнгөний өвчинд автсан хөөрхий Мөнгөнөө Баавгайжавыг бараадан уранхай ноорхой ч гэсэн өөрийн гэрээ босгон амьдрах болсон гэдэг.
Гэтэл цагийн эрхэнд Баавгайжавын тар нь танигдаж, хөөрхий бүсгүйг хүчирхийлэх, архи ууж агсан тавих болсон учир удахгүй хоёр тийшээ болохоос өөр аргаүй болсон.
Зүүн Ханхар нь аавыгаа дуурайсан булиа, зоримог эр байсан боловч, хавь ойрынхоо улсуудтай муудалцдаг бодлогогүй зангаасаа болж нэрээ баран, Жинтайд хорлуулсан гэдэг. Бусад дүү нарыг нь болон өргөмөл дүү Дуваг энэ үймээнээр харах хандах хүнгүй болсныг нь ашиглан Баавгайжав гэртээ аваачин зарцлах болжээ.
Хууч хөөрвөл хөрш Жинтай, Баавгайжав нар эцгийнх нь зарц байсан бөгөөд хөл үймээн, хүүхдүүдийнхэн гэнэн балчирыг далимдуулан Мөнгөнөөгийн аавын үлдээсэн хөрөнгөн дээр эзэн суусан юм. Жинтай нь өнөр өтгүүлээ зальжин, харин хойд хөрш Баавгайжавынх нь тийм цөөхүүлээ биш боловч хүч түрэмгий агаад, урьд Мөнгөнөөгийн аав ид хаваа гайхуулж байхад тэд эдний зарц байж хаяа хатавчинд нь амьдарч байснаа ихэд өсөрхөн, үлдсэн хэдэн хүүхдүүдэд нь нэлээн хатуу загнана.
Тэднээс гадна хавь ойрдоо баян тарган, царайлаг сайханаараа гайхагддаг Жоохон болон түүний үел дүү Хандаа нар сүүлийн үед Мөнгөнөөгийн хоёр товгор сайхан хөхнөөс хараагаа салгахгүй гэж байгаа. Олон сайхан хүүхнийг баян тарган нүүрний буянгаар эдэлж, юм үзэж, дол цохисон Жоохон уул нь Мөнгөнөөг нэг их тоодоггүй боловч, цаадах нь сээтэгнээд байдаг болохоор нэг удаа "цохиод" хаячихаас сийхгүй боловч, сүүлийн үед дүү Хандаа нь ахын нэр нүүрийг барьж Мөнгөнөөгийн бөгс, хэвлийгээр тоглож тоглочихоод хуншгүй загнан "уух юм" хүртэл нэхдэг болсноор Мөнгөнөө бүсгүйгийн сэтгэлд сэв суулгасан гэдэг. Тэгчихээд ихэнх онгироо залуусын адилаар баавартайхан шиг мөнгөөр цохиод, Мөнгөнөөгийн сэтгэл, оюуныг татаад авчихад түүний гомдолыг дарахаар барахгүй, хоёр хөхний толгойг нь дахиж имэрч суундаа гэж томроно.
Ер дээр дурдснаар нь Баавгайжав болон Жинтай хоёр урьд эцэгт нь зарцлагдан дээрэлхүүлж явдаг байсандаа ихэд хорсон явдаг учир хөөрхий Мөнгөнөөг буруу замд уруу татан бузарласан ажээ.
Мөнгөнөө нүүр өгөхөө больж хол газрын панзжин Жоохонд ихэд сээтэгнэн өвөр түрийгээ ил гаргасан хувцас өмсөх болсонд мань хоёр хөрш ихэд дургуйцан ингэж ярилцав.
Баавгайжав: Энэ урд талын Мөнгөнөөг ардаас нь харахад мөн ч аятайхан амьтан шүү. Даанч урдаас нь харахаар Ази царайлчихаад хөгийн гэх мэтийн арьс өнгөний үзэлтэй дээрэнгүй юм бодох зуураа Жинтайд хандаж хазгай муруй Монголоор хэлсэн нь: "Учир баттай мэдээгээр Мөнгөнөөгийн толгойг багахан шиг бандиар баярыг далимдуулан эбитэй үед хэдэн хундага тогтоолгоход л эргүүлж дөнгөнө." гэж хэлэхэд,
Жинтай: "Найдвартай хийнэ шүү. Бага залууд нь Мөнгөнөөтэй унтаж байхад дуугүй л хэвтээд байдаг байсан одоо өөр болсон гэж үнэн үү?" гэхэд,
Баавгайжав: "Цагийн сайханд Мөнгөнөөг би тоодогүй байлаа. Надад зөндөө л хүүхнүүд байсан. Харин цаадах чинь араасаа "хийлгэх" их дуртай. Тэр үедээ Баавгайжав ахдаа хайртай шүү л гээд гийнээд байдаг юм. Ер нь энэ муу Жоохоны ах дүүс хавийн бүсгйчүүдийг бүгдийн толгойг эргүүлж дууслаа. Энгэр султай Мөнгөнөөг хүртэл эргүүлээд байгаа гэсэн. Ямарч байсан би судсыг нь атгачихсан байгаа" гэхэд,
Жинтай: "Мөнгөнөө надаас их хаширсан бололтой, надыг ерөөсөө халгаахгүй байгаа. Хоёулаа харин ч түүнийг алдахгүй шүү! Бүр болохгүй бол харанхуй шөнийг далимдуулаад хаалгын цөм өшиглөөд орно шүү!" гэж тохиров.
Мөнгөнөө энэ үер гэртээ унтах гэж гэрэл унтраах зуураа "уул нь Жоохон надыг тоодог бол аятайхан залуу юм. Даан ч хавийн хүүхнүүдийг хуйлруулсаар байгаад их зантай болчихсон. Миний хоёр хөх уул нь барагийн залууг далалдагдаа" гэсэн юм бодсоор сайхан зүүдээ манахаар хэвтлээ.

эргэлзээ

Би амьдралд байнга л эргэлзээд байдаг боллоо. Шөнө ажлаасаа ирээд унтах гэхээр нойр хүрээд ч байгаа юм шиг, нозоороод ч байгаа юм шиг. Үдэш болсон ч юм шиг үүр цайх гээд ч байх шиг. Зүүдлээд ч байх шиг зөгнөөд ч байгаа юм шиг. Цас ороод ч байгаа юм уу, цаас хийсээд ч байгаа юм шиг нэг л хачин. Нойр сэрвэлзээд явчихаар хөргөгчөө онгойлгоод сүү уух гэхээр сүүн дотор меламин байгаа ч юм шиг, меламин дотор сүү байгаа ч юм шиг. Ядаргаанд сайн гээд ганц хүндага архи уулаа. Манараад ч байгаа гэлтэй, метилтэй архинд хордоод ч байх шиг. Үхэх вий гэж айгаад эхнэрээ дуудлаа. Манай эхнэр сэрэхээргүй нам унтаад ч байгаа юм уу, намайг гэх сэтгэлгүй ч юм уу. Ухаж бодох тусам хууль ёсны эхнэр мөн ч юм шиг хамтран амьдрагч хүүхэн ч юм шиг. Тэгж тэгж унтсан болоод сэрнэ. Хар нүд хуу татаад цонхоор “Шинэхэн айраг аваарай” гээд л баярхаад ч байгаа юм шиг зүгээр уулгах гээд ч байгаа юм шиг. Шинэхэн айраг уусан ч юм шиг шингэлсэн аарц залгилсан ч юм шиг, ходоод халуун оргиод ч байх шиг гүйлгэж, сур харвах гээд ч байгаа шиг мушгираад. Машинаа асаагаад ажилдаа явах гэсэн чинь бензин дуусчихаж. Миний машин бензин их идээд ч байгаа юм шиг, шатахуун түгээгүүрийнхэн дутуу шахаад ч байгаа юм шиг. Замаар ороод хаазаа нэмэхээр засмал замаар хурдлаад ч байгаа юм шиг, цоорхой замаар дэнжигнээд ч байх шиг. Машины дугуй хагараад ч байх шиг хавагнаад ч байх шиг. Ядаж явахад машины FM радиогоор “Алтан шар зам” дуу эгшиглэж байна. Дуучин Банзрагчийн хоолой юм шиг, дууриамал Банзрагч бархираад ч байх шиг. Ажилдаа очоод сонин гарчиглалаа. Улс төрийг би сонирхоод ч байна уу, улс төр намайг солиоруулах гээд ч байна уу. Хамтарч Засгийн Газар барих нь ард түмэнд хэрэгтэй гэнэ. Ард түмэнд хэрэгтэй ч юм шиг, авлигачдад ээлтэй чюм шиг. Энхрий хайрт нам маань өнгөрсөн сонгуульд ялсан ч юм шиг ялагдсан ч юм шиг. Сонгууль өгөх нь зөв ч юм буруу ч юм уу бүү мэд. Байрны үнэ нэмэгдээд ч байгаа юм уу, хасагдаад ч байгаа юм уу бид ойлгохоо байлаа. Бензиний үнэ суга өссөн ч юм шиг салам буусан ч юм шиг. Зохиолын дууны хан хүү Жавхлан архинд орсон ч юм шиг аргаа бараад сенсаацилсан ч юм шиг. Олимпийн медальтнуудаа зурагтаар хараад учиргүй ихээр баярлаад ч байх шиг усан нүдэлж уйлах гээд ч байх шиг. Гавъяат тамирчин Гүндэгмаагийн гар буу гацсан ч юм шиг гайтай хужаа нар гацаасан ч юм шиг. Банкууд дампуурах гээд ч байгаа юм шиг томроод ч байна уу. Ядарч туйлдсан ард түмнээ харахаар монголын эдийн засаг сүйрэх гээд ч байх шиг, ямаандаа цалин өгөхөөр шийдсэнийг нь санахаар эдийн засаг суга өссөн ч юм шиг. Эцэст нь би хүн болж төрсөн нь буруу ч юм шиг, хөдөө хээр ухна болж төрсөн бол дээр ч юм шиг

уучлаарай хайрт минь

Дөлгөөн нүдээ бүлцийтэл уйлчихсан мөртлөө л тайвширч чадахгүй цурхиртал уйлан орчин тойрон хүмүүс ер нь юуг ч үл анзааран хаашаа явж байгаагаа ч мэдэхгүй урагшилсаар.
- Яаж чаддаг байнаа. 2 жилийн хугацаанд би энэ хүнийг огт таниагүй байжээ. Зүгээр сайхан найзууд байя гэнэ үү? Яаж ийм үг амнаас нь гардаг байнаа. Ядаж байхад оюутны байранд хамт шахуу байдгийг хэлэх үү. Намайг ер нь яа гэж байгаам болоо. Даанч дээ. Ингэх байсан юм бол яах тэгтлээ их дасгадаг байнаа гэж бодохоор л Дөлгөөн нулимсаа барьж чадахгүй байлаа.
Орчин тойрноо нэг анзаархуй ардын эрхийн буудал дээр сууж байх юм. Хүмүүсийн гайхсан харцнаас санаа зовон за ямар ч байсан байрандаа очъё хэмээн боссоноо хамгийн сүүлд Санаа руу ямар аймаар мессеж бичиж орхисноо гэнэт саналаа.
-Чамд ингэтлээ хайртай болсон намайг уучлаарай. Чамгүйгээр би амьдарч чадахгүй нь энэ миний магадгүй сүүлийн мессеж байх гэчихсэн шүү дээ гэж бодсоноо шүүрс алдаад өөрийн мэдэлгүй -Нээрээ би чамгүйгээр амьдарч чадахгүй нь гээд чанга хэлчихэв.
Дөлгөөн оюутны байр руу орохдоо хүнд муугаа харуулчихгүй юмсан гэсэндээ аль болох нүүрээ нуун бушуухан өрөөндөө орлоо. Санаагийн өрөөнд ортол өрөөнийх нь залуугаас өөр хүн байсангүй. Дөлгөөн Санаагийн ор руу очоод хэвтэхэд нөгөө л нэг танил дотно үнэр. Нулимс нь цийлэгнээд ирэхэд гэнэт шийдсэн янзтай огцом босоод урагдаж муудсан дэрнийх нь уутыг мулталж тавьчихаад өрөөндөө орж хальт нүүрнийхээ будгийг сэргээгээд цүнхээ шүүрч аваад яаран гарлаа.
Байрнаас нь холгүйхэн байдаг барааны дэлгүүр рүү орж өрөөд тавьчихсан олон янзын дэрний уутан дундаас нэг даруухан бор уут сонгоод хэн нэгнээс зугтах мэт яаран байрандаа орж Санаагийн дэрний уутыг сольчихоод санаа амран өрөөндөө ороод унтахаар хэвтлээ.
Нойрон дунд нь нэг хүн түүнийг сэгсчин нүүрэн дээр нь бүлээн зүйл дусалахад Дөлгөөн цочин сэрлээ. Санаа өмнө нь суучихсан - Хайрт минь уучил. Тэнэг намайгаа уучил. Надад ийм их хайртайг чинь мэдсэнгүй явжээ. Одоо би яанаа. Чи минь юу хийчихвээ хэмээн охин хүүхэд шиг цурхирна.
Дөлгөөн сэрчихсэн мөртлөө хөдөлгөөнгүй бүгдийг сонсон хэвтсээр байлаа.

хавар

Тэр өрөөндөө ганцаараа дээш харан хөгжим сонсон хэвтээд л, зөвхөн түүний л бичиж өгсөн дууны түүвэр бүхий СД-г сонсдог болчихсон. Дөлгөөн түүний хамгийн дуртай дуунуудыг СД-нд хуулаад өгчихсөн. Хөгжимөө сонсоод л хэвтбэл тэрээр, хэр удаан хэвтсэнээ ч нээх азаардаггүй. Түүнийг иртэл Хавар зөвхөн хөгжимөө сонсоод л хэвтдэг болжээ. Хамгийн сүүлд Хавард төрсөн өдрөөр нь хамгийн дуртай уянгын дуунуудынх нь цуглуулга болсон СД бэлэглэж Дөлгөөн. Хавар тэрийг нь сонсоод л хэвтэж байтал. Дөлгөөн ороод ирж гэнэ.

- “Чи юу сонсож байгаа юм” гэж Дөлгөөн асуутал
- "Миний юу сонсож байгааг чи өөрөө мэднэ шүү дээ" гэж хэлээд, хажуу тийшээгээ жаахан өндийгөөд Дөлгөөн зай гаргаад тэр хоёр цуг хэвтлээ.
Дөлгөөн ч түүнийг тэврээд, гараа толгойн доор нь хийлээ.

- " Чи хаашаа яваад ирэв" гэж Хавар асуулаа, Дөлгөөн Хаваргүй ийшээ тийшээ ер нь гардаггүй билээ.
- " Найз нь ажил хайж байгаад л ирлээ, дараа нь хоёулаа хамтдаа явж ажил хайна шүү за. Энд хоёулаа ингээд байгаад байж болохгүй шүү дээ. Бараг таван долоо хоног өнгөрчихлөө".
- " Харин тиймээ, хоёулаа ажил олоод эндээс хурдан гарья. Бид хоёрт зургаанхан сар үлдсэн". гэж Хавар санаа алдан байж хэлэв.

Дөлгөөн, Хавар хоёр гэргүй, гудамжны хүмүүсийн асрамжинй газарт амьдарч байгаа нь энэ. Энэ төв нь нэгэн баян залуугийн хувийн асрах газар бөгөөд, тэр гудамжны гэргүй хүмүүс болон хүүхдүүд амьдрах болон ажиллах байр олоход нь тусалдаг бөгөөд, амьдралд хөл тавихад нь гүн тусламж үзүүлдэг газар юм. Гэхдээ хэтэрхий их гудамжны хүмүүсээс болж, нэг хүн дээд тал нь зургаан сар л тэнд амьдрах ёстой. Зургаан сарын дотор хөл дээрээ босохгүй бол, асрамжийн газраас гаргахаас өөр аргагүйд хүрдэг байна.

- " Би энд дөрвөн сар болж байна" гээд Дөлгөөн санаа алдав.

Хавар Дөлгөөний гарнаас нь атган, өөрлүүгээ аажуухан татан, хэзээ ч тавихгүй гэсэн шиг Дөлгөөнийг тэврэн зогсов. Хавар Дөлгөөнийг тэврэн зогсохдоо, түүний хайрыг өөрийнхөө арьсаар дамжуулан мэдэрч байлаа. Яг л тог цохиод байгаа юм шиг, түүний биеэр гүйлдэнэ. Тэр хоёр Хаварыг асрамжийн газар ирснээс л хойш үерхэж эхэлсэн, нэг нэгнээсээ уйдаж залхалгүйгээр бүхэл бүтэн таван сар болчихож. Цугтай ийш тийш явж, хамтдаа өдөржингөө бие биенийхээ тухай ярилцаж, өдөр бүрийг л хайрын далайд умбаж өнгөрөөнө. Тэр хоёр хэтэрхий жаахан байгаа ч гэсэн, зарим хүний амьдралынхаа турш хайгаад олдоггүй тэр онцгой зүйлийг олсон байв.

Хавар Дөлгөөнийг дагуулаад өөрийнхөө орон дээр очиж суугаад, бие биенийгээ чангын чангаар тэврэн суухад, бүх юм утгаа алдаж, ямар ч зүйл тэр хоёрт үл хамааралтай мэт бодогдоно. Яг л тэр хоёроос бусад зүйл бүгд сүйрээд алга болсон мэт.

- " Би чамд хайртай" гэдэг үг Хаварын амнаас зугтаж буй мэт гарахад, тэгэж хэлсэн дээ тэр харамсах шиг. Энэ үгийг хэлсэн дээ Хавард утгагүй, шал хэрэггүй хэлсэн мэт санагдаж. Өөрийгөө мангар тэнэгээр нь дотроо зүхэж эхэлж гэнэ. Мэдээж л Дөлгөөн Хавартай үлдсэн амьдралаа цуг өнгөрүүлэхгүй нь тодорхой. Хавар ч одоо жаахан хүүхэд биш, тэрийг ойлгож байв. Хавар өөрийгөө Дөлгөөнгүйгээр төсөөлж чадахгүй байна, гэвч Дөлгөөнд Хавар хэрэггүй гэж Хавар бодож суухдаа..

- " Уучлаарай " гээд шивнээд, түүнээс холдон яваад, цонхны тавцанг очиж дэрлэн суув.

- " Би ч гэсэн чамд хайртай шүү, чи мэдэх үү?" Дөлгөөний дуу нь маш сул байв, Хаварыг сонссон үгүйг нь ч сайн мэдсэнгүй.
Дөлгөөн Хаварын дэргэд очоод, гарнаас нь барьж босгоод, хацарнаас нь барьж байгаад үнсэв. Энэ бол тэдний анхны үнсэлт биш ч гэсэн, хамгийн гайхамшигтай үнсэлт нь байв. Маш удаан, янаглалтай үнсэлт, яг л кинонд гардагтай адил. Дөлгөөн Хаварын нүдрүү эгцэлж хараад...

- " Би чамд маш их хайртай, чамайг хэзээ ч орхихгүй, хэзээ ч..."

Нулимс хацар даган урсаад л, чангийн чангаас, ахиж тавихгүй мэт, Дөлгөөн Хаварыг тэврэн зогсоно.

ааваа уучлаарай

Гэрлэснээсээ хойш ааваасаа болж эхнэртэйгээ аавтайгаа байнга муудалцдаг байв.Эхнэр нь аавтай нь хамт байхыг хүсдэггүй,илүү дараа мэт үздэг байлаа.Заримдаа бүр тэсвэрлэхийн аргагүй үе ч байдаг байлаа.Нэг өдөр маргалдсаны дөрөө эхнэр нь “нэг бол би явъя,эсвэл эцэг чинь яваг ” гэж тулгав…Тэрээр эхнэрээ алдахыг хуссэнгүй.Ааваас нь болж хэрэлдэж муудалцдаг ч аз жаргалтай гэр орон нь, хайртай эхнэр хүүхдүүд нь байлаа.Эхнэртэйгээ гэрлэхийн тулд их л тэмцэлдсэн байж.Гэр бүлийнхэн нь өчнөөн ятгасан боловч амжилтанд хүрсэнгүй. Түүндээ үнэхээр хайртай байлаа.
Яах ч аргагүй байдалд ороод эцэст нь нэг арга олжээ.Ангийн хорхойтой энэ хүн хэдэн жилийн өмнө ууланд бариулсан байшиндаа аавыгаа аваачих болов.Хэрэгтэй бүхнээр хангаж,долоо хоногт нэг эргэж тойрч байх бөгөөд ингэснээр эхнэртэйгээ ч муудахгүй байлаа.Хэрэгтэй бүхнийг аваад,хэвтэрт орсон аавыгаа тэвэрч байгаа мэт өргөөд машиндаа суулгажээ.Хүү нь хамт явахыг хүссэн тул авч,замдаа гарав.Дүн өвөл болж байсан тул хүйтэн байв.Цасан дундуур арайхийн явж байлаа.Хүү нь хаашаа явж байгааг асуусан боловч юу ч дуугарсангүй.
Хаашаа явж буйг гадарласан хөгшин дуслах нулимсаа хүүдээ болон ачдаа үзүүлэхгүйг хичээнэ….Хэдэн цаг яваад уулан дахь байшинд хүрэв.Олон жил энд ирээгүй юмсанжээ.Уулын байшин нурах дөхөж, дээрээс нь дусаал гоожиж байлаа.Оромжны нэг буланг цэвэрлэж,орыг нь тавиад бусад эд хогшлыг нь оруулан хамгийн сүүлд нь аавыгаа хэвтүүлэв.Оромжийн дотор ч шуурч байлаа.Аав нь хэдийн даарч эхэлжээ.Маргааш дахин ирэхдээ хэдэн хөнжил,хучлага нэмж авчиръя гэж бодов.Хүүд нь үнэхээр их гунигтай байлаа.Харин аавд нь хэлэх ч үг олдсонгүй.Хайрлаж өсгөсөн хүү нь түүнийг ийм газар орхих нь.Гомдож шатаж байсан ч түүнийгээ ил гаргасангүй.
Бяцхан хүү юу болж байгааг ойлгосонгүй,өвөөгөөсөө сална гээд түүнийг гунигтайяа харж байв.
Буцах болоод аавынхаа ор луу тонгойн хацар,гарыг нь олонтаа үнсэн тэврэх нь ”намайг уучлаарай” хэмээх мэт байлаа.
Хоёул биеэ барьж чадалгүй эхэр татан уйлав.
Ингээд боллоо гэх мэт аавынхаа нүүр рүү хараад хүүгээ хөтлөн оромжноос гараад машиндаа суулаа.
Бяцхан хүү замд гараад яагаад өвөөг минь ийм хүйтэн газар орхичихвоо гээд уйлж эхлэв.Юу хэлэхээ мэдсэнгүй, ээж нь хүссэн юм гэж хэлж чадсангүй.
Бяцхан хүү нь “Би ч бас таныг хөгшрөхөөр энд орхих юм уу?”гэж асуухад нь тэнгэр нурах мэт болжээ.Тэгээд машинаа эргүүлэн галзуу мэт буцаж давхив.
Оромжинд ороод “Ааваа намайг уучлаарай “гээд тэвэрч авав.Аав хүү 2 чангаар тэврэлдэн нялх хүүхэд мэт эхэр татан уйлж байлаа.Хүү”Ааваа намайг уучил,ийм зүйл хийснийг минь уучлаарай”гэж өршөөл эрэв.
Аав нь”Хүү минь би чамайг эргэж ирнэ гэж мэдэж байсан юм.Би аавыгаа ууланд орхиж байгаагүй,чи ч бас тэгэхгүй…Намайг энд орхихгүй гэж мэдэж байсан юм” хэмээжээ.
Үүнийг уншаад  оюутан байхдаа үзэж байсан “Нараяма уулын домог” гээд японы нэг кино санаанд орчихлоо.Үзээд их гайхаж бас харамсаж байсансан.Яагаад гэхээр тэр тосгоны хүмүүс эх эцгээ хөгшрөхөөр нь Нараяма хэмээх ууланд аваачиж орхидог хуультай байсан санагдана.Хамгийн эмгэнэлтэй нь настай хүмүүсийн үүдэн шүд нь унахаар тэр уул руу аваачдаг бөгөөд хүүдээ дараа болохыг хүсээгүй ээж нь өөрийнхөө шүдийг чулуугаар цөм цохиж буй тухай гардаг юм.Тэгээд хүү нь ээжийгээ тэр уул руу аваачихгүйн төлөө хэрхэн сэтгэлийн зовлон эдэлж байгаа тухай гардаг бөгөөд тухайн үедээ л сонирхолтой кино байсан даа.Харин их олон жилийн өмнө үзэж байсан болохоор бараг мартаж орхижээ.Ерөнхий утга санаа нь нэг иймэрхүү кино байсан санагдах юм.Тэгэхэд би манай монголчууд ч гэсэн хэт өндөр насласан  хөгшин эцэг эхээ хонины сүүлэнд хахаан нас эцэслүүлдэг ёс байсан тухай сонссон минь санаанд орж ирж байсан шүү……….
Манай монголчууд эх эцгээ дээдлэдэг хүмүүс болохоор арай ч амьдрал дээр ийм юм байдаггүй байх гэж найдах юм.Гэвч одоогоос нэлээн хэдэн жилийн өмнө төрсөн эхээ ад үзэн зодож алсан монгол эмэгтэйн тухай уншиж байснаа санаж байна.Сүүлд нь тэр эмэгтэйг гэмт хэрэгтнүүд шоронгоос оргохдоо барьцаалан авч явахад тэнэмэл суманд ч юм уу аль эсвэл зориудын суманд ч юм уу оногдон нас барсан гэдэг………
Эх эцгийнхээ ачийг огоорон архи дарсанд шунан буруу замаар амьдрагч залуус үүнийг уншаасай….Эхийн санаа  үрд үрийн санаа ууланд гэж…….үнэн ч үг юм шиг…